Хөвгүүдийн идэвхитэй, хөдөлгөөнтэй Carter’s брэнд нь энэ жил 155 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд өдгөө дан Америкт 1000 гаруй мөн дэлхийн 100 гаруй оронд өөрийн салбар дэлгүүртэй хүүхдийн хувцасны Америкийн тэргүүлэгч брэнд юм. Тэртээх 1865 оноос хойш Carter’s өхөөрдөм загвартай, чанартай нярайн болон хүүхдийн хувцас, бэлэг, хэрэгсэлийн иж бүрдэл бүтээгдэхүүнээрээ айл бүрийн үе үеийн итгэлт сонголт болсоор ирсэн юм. Carter’s чанар, инноваци, хэмнэлттэй байх гэсэн үндсэн 3 зарчмыг өнөөг хүртэл баримталсаар ирсэн, ээж нарын хайртай брэнд билээ.
Хөвгүүдийн идэвхитэй, хөдөлгөөнтэй Skip Hop нь хүүхэд өсгөх ажлыг аль болох амар бөгөөд хөгжилтэй болгох зорилгоор анх 2003 онд үүсгэн байгуулагдсан дэлхийн хэмжээний брэнд юм. Живхний цүнх, усны савнаас эхлээд хоолны ширээ хүртэл өдөр тутам хэрэг болдог өргөн хэрэглээний барааг илүү харц булаам загвартай, илүү ухаалаг, илүү хэрэглэхэд хялбар болгох үндсэн философитой. Харин 2017 онд Carter’s Skiphop брэндийг худалдан авснаар The William Carter Company бүл нэмж, бага насны хүүхэдтэй айл бүрийн хувцас, хэрэгсэлийг цогцоор нь хангадаг болсон юм. Carter’s брэндийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын 5 салбараас худалдаж авч болно. Мөн орон нутаг, гэрээсээ авах хүсэлтэй хүмүүс хүргэлтээр захиалж авах боломжтой.
Facebook/Instagram: Carters Mongolia Official