Түгээмэл асуулт хариулт
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
Та www.carters.mn ороод баруун дээд буланд байгаа БҮРТГҮҮЛЭХ товчлуурыг дарж буртгүүлнэ. Хүссэн загваруудаа доодох хэмжээсээр нь сонгоод сагсалж байгаад, дуусахаараа худалдан авах цэнхэр товчлуурыг дараад төлбөрийн төрлөө сонгож төлбөрөө хийгээд авна. Танд R дугаартай захиалгийн и-мэйл, смс ирвэл захиалга баталгаажсан гэсэн үг
Ердийн үед захиалга хийгдэсэнээс хойш 48-72 цагт хүргэлт очдог. Цар тахлын үед төр засгийн шийдвэр болон ачаалал ихтэй үед илүү удааширч болохыг анхаарна уу.
Та нууц үгээ мартсан бол нууц үгээ мартсан товчлуурыг дараарай. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар танд код очно. Тэр кодыг код оруулах хэсэгт оруулан шинэ нууц үгээ зохиогоорой.
Та хямдралын код, бэлгийн код болон хэтэвчний үлдэгдлээ ашиглах гээгүй бол энэ хэсгийг тоолгүй шууд худалдан авах товчлуурыг дарж төлбөрийн хэлбэрүүдээс сонгож худалдан авалтаа эцэслээрэй.
Бүх банкны карт, дансаар шилжүүлэх, QPAy, Socialpay, Storepay, Memechat зэрэг олон төрлийн аргууд бүгд байгаа.
Төлбөрийн картаараа төлөхөд и-код шаарддаг тул та өөрийн банкнаас лавлаж кодоо аваарай.
Та шилжүүлгээр төлбөр хийх бол R үсгээр эхэлсэн захиалгын дугаараа заавал хийгээрэй, өөр зүйлс нэмэж болохгүй. Систем таны захиалгыг зөвхөн тэр кодоор таньж, баталгаажуулна.
Та Socialpay, Storepay зэрэг нэмэлт аппаар төлсөн бол эргэж сагсруугаа орж carters.mn дээр захиалгаа эцэслэх хэрэгтэйг анхаарна уу.
Маш амархан. Эхлээд та хэрэглэгчээр бүртгүүлэх хэрэгтэй. Үүний дараагаар хүссэн загвар, үнийн дүнгээ сонгоод, илгээх хүнийхээ нэр, и-мэйл хаягыг оруулна. Ингээд худалдан авах товчлуурыг дарж төлбөрөө хийгээд л болно. Таны сонгосон хүн бэлгийн картаа и-мэйлээр тэр даруй хүлээн авч илгээсэн кодыг ашиглан худалдан авалт хийх боломжтой болно.
Цахим бэлгийн карт авах гоё байгаа биз. Та эхлээд www.carters.mn дээр бүртгүүлнэ, дэлгүүрээс хүссэн загваруудаа сонгож саглаж байгаад хэтэвч хэсэгрүү ороорой. Хэвэвч хэсгийг сонгон танд илгээсэн 16 оронтой кодыг оруулж өөрийн хэтэвчээ цэнэглээрэй. Таны худалдан авалтын дүн бэлгийн картнаас бага байвал санаа зоволтгүй, дараа дахин орж худалдан авалт хийж болно. Харин бэлгийн дүнгээс хэтэрвэл зөрүүг төлөх хэрэгтэй.
Таны худалдан авалтын НӨАТ-ын баримт захиалга хийгдсэнээс хойш 14 хоногийн дотор и-мэйл хаягаар очно. Та өөрийн junk, spam хэсгүүдийг шалгаарай, тэр хэсэгт ороод харагдахгүй байх нь элбэг байдаг.