
.jpg?h=4cd7b0e974def6f4a0a29e56a91706bd88b1d7d7)
ХҮҮХЭДДЭЭ ЯАЖ ХУВЦАСЛАЖ СУРАХАД НЬ ТУСЛАХ ВЭ?
Бяцхан үрсдээ хувцасаа өмсөхийг заана гэдэг заавал байх ёстой ахуйн чадвар зааж байна гэсэн үг. Үүнээс гадна бяцхан бие хүн болж байгааг нь илтгэх, хөгжлийн томоохон үе шатны нэг юм. Тэр болтол нилээн их цаг хугацаа, тэсвэр тэвчээрийг хэн хэнээс шаардддаг.
Магадгүй хурдхан гарч явахын тулд өөрөө хувцаслаж өгөх нь тэднийг хүлээснээс илүү амар байх. Мөн өөрөө яаж өмсөхөө мэдэхгүй атлаа би өөрөө гэж зүтгэдэг үед нь бүр их бухимдал төрөх нь гарцаагүй. Гэхдээ өөрөө өмсөөд сурчихвал ирээдүйд ямар их цаг хэмнэж, аав ээжийн туслалцаагүйүээр бэлэн болж чадахыг нь бодолцоорой.
Хүүхдийн наснаас үл хамааран эцэг эхчүүд өдөр бүр хүүхэддээ нэг чадвар зааж өгөх боломжтой байдаг. Ийнхүү хүүхэддээ бие даах чадвар суулгаж, амсхийх завгүй байдаг өөртөө цаг гаргах зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
- Аажмаар эхэлж, хувцасаа яаж тайлахыг нь заагаарай
Хувцасаа тайлах нь хувцас өмсөхөөс хамаагүй амархан байдаг тул эхлээд хувцасаа зөвр тайлахыг заагаарай. Эхлээд гутал, гадуур хувцасыг нь тайлуулж сургаарай. Усанд ороход нь өмд, оймсоо тайлахыг сануулаарай. Хувцасаа тайлахдаа суух нь зогссоноос илүү амар байдаг шүү.
- Өмсөж тайлахад амар хувцаснаас эхлээрэй
Товчтой хувцаснаас илүүтэйгээр тайлахад амар хувцасаар эхлээрэй. Шууд татаад өмсдөг ийм өмд хөвгүүдэд тайлахад нь их дөхөм байдаг. Хувцасны ард урд талыг ялгах, хөлөө хийчихээд өмдөө татаж өмсөх зэргийг заасны дараа товчтой, кноптой өмд өмсөхийг сургавал дээр. Үүнтэй адил цахилгаан, товчгүй футболкыг тайлуулж эхлээрэй.
- Сууж хувцасаа өмсөхийг заагаарай
Хувцас тайлахын адилаар хүүхдэд өмд, дотуур хувцас, оймс, гутлаа босоогоороо өмсөх хэцүү. Нэг хөл дээрээ тэнцвэрээ олонгоо өмдөндөө хөлөө хийх нь тэдний бяцхан бие, тархи дийлхээргүй том даалгавар. Тиймээс газар юм уу сандал дээр сууж байгаад хувцаслахыг тайлбарлаж өгөөрэй.
- Малгайтай хэсэгээ эхэлж өмсөөрэй
Малгайтай цамц, хантааз өмсөж сурах хамгийн амар арга бол малгай хэсгийг нь эхлээд өмсөх. Ингэснээр буруу харуулж өмсөхгүй, гараа ч зөв ханцуйндаа хийнэ.
- Хувцасаа товчлож сурахад нь туслаарай
За ингээд хувцасаа, өмсөх тайлах тухай ойлголттой болсоных нь дараа эхлээд кноп, дараа нь товч товчлохыг заагаарай. Нарийн хөдөлгөөн сурч эхлэхэд хамгийн хэцүү санагдах нүхэнд товч товчлож хийхийг хамгийн сүүлд заагаарай.
- Буруу, зөв харсан эсэхийг тайлбарлаарай
Хувцасны ард, урд талыг ялгах хамгийн энгийн арга бол шошгү ард байдаг гэдгийг хэлж өгөх. Гэхдээ хүүхдийн хувцасыг тухтай байлгаах зорилгоор шошгогүй хийх нь элбэг байдаг тул даавуун, цаасан бус өөр дээр нь дардас хэлбэрээр хийсэн шошгыг хүзүүний ард байдаг гэдгийг хэлж өгөөрэй. Мөн өмдний уяа, кноп болон цамцны товчнууд урд талд голдуу байдгыг харуулаарай.
- Хувцасыг нь дэлгэж бэлдээрэй
Биеээ их даасан хүүхэд өөрөө хувцасаа шууд сонгох гэдэг харин өмсөх хувцасыг нь дэлгэж тавьснаар өөрөө хувцаслаж дөнгөж сурч байгаа хүүхдийн сонголтыг илүү хялбарчилна. Цаг гаргаад дотуур хувцас, оймс, гутал гээд маргааш өмсөх бүх хувцасыг нь унтахаасаа өмнө дэлгээд тавиарай.
- Үдээс үдэхийг хамгийн сүүлд заагаарай
Хүүхдийг гутал өмсгөж сургах гэдэг овоо том ажил. Угладаг, тогтоогчтой гутал мэдээж өмсөж тайлахад хамгийн амар. Гэхдээ хувцасаа өмсөж сурахаас нь өмнө үдээсээ үдүүлж сургах гэж өөртөө ажил удваа.
Эцэст нь хэлэхэд, хувцасаа дуртайяа өмсдөг болгохын тулд өөрөөр нь сонголт хийлгэж эсвэл өөрийнх нь сонголтыг бодолцож худалдан авалт хийж байгаарай.









.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)











.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)