

ГЭРТЭЭ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЦАГИЙГ ХЭРХЭН ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРҮҮЛЭХ ВЭ?
Гэртээ хүүхэдтэйгээ... Ээж аав нар маань гэртээ хүүхэдтэйгээ байхдаа цагийг хэрхэн өнгөрүүлэх талаар дор дороо л бодож байгаа байх. Уг нь сургууль, цэцэрлэгтээ явах ёстой байсан хүүхдүүд маань гэртээ байхаар аль болох хамтдаа үр ашигтай өнгөрүүлэхсэн гэж хүн бүр хүсч байгаа.
1.Нэг өдрийн төлөвлөгөөг гаргах
Мэдээж сургууль, цэцэрлэг шиг нарийн цагийн хуваарь байх шаардлагагүй. Гэхдээ төлөвлөгөөтэй байснаар, зорилго, чиглэлтэй цагийг өнгөрүүлж чадна. Жишээ:
Өөрийн гэр бүлд таарч тохирох оригинал төлөвлөгөө хийхийг хичээгээрэй. Хүүхдийнхээ сонирхолыг харгалзаж юунд илүү цаг зарцуулахаа шийднэ биз. Бас хүүхэдтэйгээ харилцан ярилцаж хийвэл өөрийн санасан бодсоноо хийе, мөрдөе гэсэн сэдэл төрөх байх.
2.Стрессгүй байх
Төлөвлөгөө бол зөв хэмнэлээ хадгалахад чухал ч төлөвлөсөний дагуу явахгүй байсан ч стрессдэхгүй байх нь чухал. Хичээлийг давтуулах зэрэгт санаснаар болохгүй зүйл элбэг тохиолдоно.
Хүүхдийн сэтгэл санаа:
- Ээж аавдаа эрхэлмээр байгаа
- Дуртай тоглоомоо л тоглох хүсэлтэй
- Удалгүй уйддаг
- Хамт тоглох хүнгүй болохоор хэцүү байдаг.
Ээж аавууд:
-Хүүхэд гэртээ байхаар нэг л ундуй сундуй болоод сэтгэл санаа ч тэрийгээ дагаад таагүй болох
- Гэртээ ажиллах ёстой боловч, урагшилж өгөхгүй,эсвэл гэрийн ажил явж өгдөггүй.
- Хүүхэд анхаарлаа төвлөрүүлэхгүй болохоор уурлаж бухимддаг.
- Хүүхэд дураараа аашлах
- Өдөржин хүүхэдтэйгээ харьцаад ядардаг.
Сэтгэл санаагаа удирдан тайван байж, бас өөрт болон хүүхэддээ зовлонгүй төлөвлөгөө гаргаарай.
Хийж болох зүйлс
- Сургалтын аппликэшнүүд
- Зураг будах
- Англи хэл апп, тоглоом г.м
- Өдрийн тэмдэглэл хөтлөх
- Гэртээ хийж болох туршилтууд
Бүтээлч үйл ажиллагаа
Зураг зурах, будах, баримлын шавраар юм хийх, угсардаг тоглоом тоглох, хөгжим тоглох, оригами хийх........
Дасгал
Гэртээ байгаа хүүхэд хөдөлгөөн дутагдах магадлалтай. Радио дасгал, сунгалт, дээс, бүжиг, алхах.....гэх мэт
Гэртээ жижиг хэрэглэлүүд тавих боломжтой бол бас зүгээр.Мини транполин....жангл жим... гэх мэт. Гэртээ хүүхэдтэйгээ байгаа боломжоо ашиглаад хүүхэд ээж, аавдаа бас гэрийн ажилдаа тусалдаг болж, хариуцлага бага хэмжээгээр мэдэрдэг болж болно. Хүчээр хийлгэх бус, хичээхээр нь жаахаан магтаал урамшуулал байж болох юм. Ширээ арчих, угаасан юмыг эвхэх зэргээс эхлээд хоол хийхэд, гэр цэвэрлэхэд туслах зэргээр бага багаар хүнд даалгавара гуйж үзвэл яах бол. Тусалсаных нь хариуд магтаалын үгээр шагнаарай.Хүүхэд өөрт нь хөгжилтэй, таатай санагдвал тусалдаг болно.









.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)











.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)