

DADDY AND ME: М. Баяржаргал Б. Борголжин 2
Бид "Аав бид 2" цувралынхаа дараачийн дугаарт залуу аав М. Баяржаргалыг урьж оролцууллаа. Шинэ жилийн постноос нь охиндоо ямар гоё, дахин давтагдашгүй гацуур мод хийж өгснийг нь хараад шууд ярилцах хүсэл төрсөн юм. Энхрий охин Б. Борголжин нь Carter's, Skiphop-н үнэнч хэрэглэгч гэдгийг доорхи зургууд илтгэж байгаа биз : )
- Өөрийгөө болон хүүхдүүдээ танилцуулна уу.
Намайг Мягмарсүрэнгийн Баяржаргал гэдэг, манай охиныг Борголжин гэдэг одоо 3 настай.
- Аав ээж бүр шууд хүүхдээ хараад дотносохгүй, хэдэн өдөр сарын дараагаар дасаж, дотносох тохиолдол гардаг. Аав нь, ээж нь, миний хүү гэж хэлэхэд хэдэн өдөртөө хэл эвлэхгүй, дасаагүй эсвэл багахан ичдэг байдал түгээмэл. Тэр тусмаа аав нарын хувьд тийм байж болохоор. Та анх хэзээ аав болсоноо дотроо мэдэрсэн бэ?
Эхнэрээ амаржиж байх үед их эвгүй байсан хэхэ, ууг нь л амьхандаа бид 2 хоёулаа их судалж сэтгэл зүйн бэлтгэл их хийдэг байлаа энэ тэндээс юм унших найзуудаасаа, ах нараасаа яг таны асууж байгаа энэ асуултыг асуугаад л ер нь яг юу мэдрэгдэж байсан бэ, яасан уйлсан уу гээд л, зарим нэг нь эхнэрийнхээ хажууд байсан уйлсан, зарим нь шоконд ороод ямар ч үйлдэл гаргаж байгаагүй гээд л, Үнэндээ миний мэдэрсэн зүйл аль нь ч биш байсан хаха, манай охин өглөөний 07 цаг 50 минутад төрсөн шөнийн 12 гэж очоод л хүлээж эхэлсэн, тэгээд төрөхгүй болохоор элдэв янзын баахан зүйл толгойд орж ирнэ. Сайн зүйл уншиж судлахын хажуугаар саар зүйл их уншсаныг ч хэлэх үү их айдас ч төрөх шиг хэхэ. Би эхнэрийнхээ яг хажууд байгаагүй ч эргэлтийн үүдэнд чихээ тавиад чагнаад хүлээж байлаа, манай эхнэрийн өмнө нэг ээж төрсөн нярайн дуу үүдний коридороор хангинаал явцан үүрээр хүн байхгүйг хэлэх үү их чанга сонгогдсон тэгсэн хөл салгалаал явцан хаха за төрчлөө яахуу яахуу гээд л уйлах гэж үзсэн бишээ хахха тэгсэн манай эхнэр биш байсан байна лээ. Манай эхнэрийн эгч төрөхөд нь хамт байсан юм, нэг гарч ирээл арай болоогүй байна шүү гээл нэг тайвшираал. Тэгээд удалгүй нярайн хангинасан дуу гарч эхэлсэн за энэ яг мөн байна гээд л чихрүү халуун ус цутгаж байгаам шиг л оргиол явцан, миний охин мөн байсан хэхэ хамаг мэддэг маань мэгзэм ээ уншаад л эрүүл саруул сайхан амаржсан байх болтугай гээд гарч гүйж өглөөний наранд мөргөөд л одоо бодоход их л юм болж байсан санагдана. Анх охиноо энгэр дээрээ тэврээд аргадаж бүүвэйлж суухдаа өөрөө өөртэйгөө их ярилцаж билээ аав Баяржаргал, тэрний өмнөх Баяржаргал 2, хоёр ертөнц хоорондоо солигдож байгаа аятай их л олон асуулт дотор минь хөвж байсныг санаж байна, хариуцлага юу билээ, аав гэж хэн билээ, намайг төрөхөд аав минь яаж байсан бол гээд л тэгэхэд л анх аав гэдгээ мэдэрч охинтойгоо хамт шинэ ертөнцөд хөл тавьж байсан юм болов уу даа.
- Таны хувьд сайн аав гэдэг хэнээр төсөөлөгддөг вэ? Та ямар хүнийг сайн аав гэх вэ?
Сайн аав гэдэг ааваар минь л төсөөлөгдөж байна. Би одоо их боддог юм бага байхад минь алдаа оноо гаргахад аав минь яаж тэгж ухаан сийлж уцаарлаж биш ухааруулж ойлгуулж байсан юм бол гээд л одоо аав болоод л үүнийг мэдэрч байна. Хүн гэдэг өөрөө ямарваа нэгэн зүйлийн тусгал юм шиг, хүүхдэдээ үлгэрлэнэ гэдэг өөрөө тэр хүүхдийн ирээдүйн хүмүүжилд нөлөөлж буй асар том хөшүүрэг гэж боддог. Бид хүүхэдтэйгээ байхдаа өөрөө өдөржин утас үзчихээд хүүхдээ битгий утас үз гэж болохгүй, өөрсдөө хажууд нь ном уншихгүй байж хүүхдээ ном унш гэж болохгүй угаасаа энэ боломжгүй. Хүүхэд өөрөө ирээдүйн энэ улсын асар том үнэлэшгүй баялаг бас эсрэгээрээ байж болно. Энэ бүхэнд багад нь нөлөөлсөн, үлгэрлэсэн тэр хүмүүжил хамгийн гол нөлөө үзүүлнэ, шунан дурлах сэтгэл дунд өссөн хүүхэд ирээдүйд тийм л болж хувирдаг. Миний хувьд хүүхдээ ирээдүйд эх орон нь магтан дуудсан сайхан монгол эх орондоо сайхан амьдраасай мөн сайн ээж байгаасай гэж хүсдэг.Үүний тулд хүүхэддээ хөрөнгө үлдээнэ гэж хөдөлмөрлөхөөс илүү хүн болгох гэж хөдөлмөрлөнө гэж боддог. Энэ бүхнийг л хийж чадвал сайн аав руу алхам ойртлоо гэж хэлэх байх.
- Хүүхэддээ нэр өгөхдөө хэр судалгаа хийсэн бэ, яагаад энэ нэрийг сонгосон бэ?
Аав болохоос өмнө үе үе боддог байсан хүүхэдтэй болвол ямар нэр өгөх бол гээд л ямартай ч сайхан монгол нэр өгөх байхаа гэж боддог байлаа. Гэрлийн өргөөгөөс гаргасан эх үрийн судар гээд ном байгаа үүнд хүүхдэд нэр хайрлах ёсон гээд байдаг, ер нь бүх цээр ёсон бүгд багтана. Манай охины хувьд өөрөө нэрээ хэлээд ирнэ гэдэг шиг ямар ч эргэлзээгүйгээр хамгийн түрүүнд Борголжин гэдэг нэр ер толгойноос салахаа больсон хэхэ. Нэр өгөх ёсонд бие султай хүүхдэд 3 нас хүртэл бие бөх болоогүй гээд нэр хайрлахгүй Тэр, Юм гэж дуудах ч тохиолдол байдаг бол зарим хүүхдийг нэрлэхгүй байх нь тавиланг тэгшилнэ гэж үздэгээс Нэргүй ч гэж нэр өгдөг юм билээ. Охин үрийг 3 хоногтойд нь зүүн чихэнд нь шивнэдэг, 3 дахь өдрийн шөнө унтаж байхад нь Алаг дэлхийд аавын алганд, Ээжийн элгэнд анхлан мэндлэв үр минь чи… гээд л ерөөлтэйн хамт нэрийг нь шивнэсэн дээ.
- Та хүүхдийнхээ юунд хамгийн хайртай, юу нь хэцүү санагддаг вэ?
Хүүхдийнхээ өдөр бүр шинээр сурч буй зүйлсэд нь ихээр хайр хүрнэ, Хааяа маш зөрүүд өөрийнхөөрөө аашлана яаж ч ухуулах гээд болохгүй хэхэ. Их хөдөлгөөнтэй юм л бол үсэрч харайна өөрийгөө бэртээчих вий гэж их санаа зовно, хааяа хоол идэхгүй гээд өдөржин болчихвол санаа зовно ер нь тэгээл санаа зовоосон зүйлүүд олон юм байна хэхэ.
- Эцэг эх хүүхдээ гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүд биднийг хүмүүжүүлдэг гэж ярьдаг. Та хүүхдүүдээсээ юу сурч авдаг вэ?
Их сонин асуулт байна, нээрээ л бодоход хүүхдээсээ зарим нэг хүмүүжлийг авдаг мэт. Хүүхдэдээ үлгэрлэн хийж үзүүлэхдээ өөрөө суралцдаг юм шиг. Ер нь хүүхдэдээ аливаа зүйлийг ойлгуулна, ухааруулна гэдэг тэр чигтээ логик юм байна, байнга л тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ тэгэхээр яахуу гээд л. Мөн аав болоход суралцана гэдэг өөрөө хариуцлага нэгээр нэмэгдэхийн хэрээр сул цаг үрнэ гэдэг нэгээр хорогдож байдаг.
- Хүүхэдтэйгээ хамт юу хийх дуртай вэ?
Одоо цагийн ихэнхи залуу эцэг эхчүүд ухаалаг утастай тэмцэлдэж байгаа байх хэхэ манайд ч мөн адил, гэхдээ зарим тохиолдолд хүүхдийн боловсролд чиглэсэн маш сайн тоглоомууд байдаг номноос илүү, хааяа хамт тоглоно түүн дээрээс суралцана шинэ үг, өнгө тоо гээд л илүү сэтгэлгээг нь ажиллуулаад сонирхолтой байдлаар хурдан сурна.
Охинтойгоо хамт зураг зурах, баримлын шавараар дүрс бүтээх, аялалд гарах гээд л ер нь хамтдаа хийж байгаа бүх зүйл гоё юм байна.
- Хүүхэдтэйгээ тогтмол хийдэг ритуал, уламжлал, хэлдэг үгс байдаг уу?
Өдөрт 20-30 мин Айл гэртэж тоглодог хаха, бага байхад миний хамгийн дүргүй тоглоом байлаа гэхдээ одоо тоглоход маш аятайхан тоглоом байсан байна лээ хэхэ. Бид 2 ын дунд байнга хэлэгддэг үг байдаг энд хэлэхэд жаахан эвгүй юм. Борголжин онц шүү гэхээр хариулт Заа гэдэг бараг өдөрт 10 удаа хэлдэг байхаа.
- Хүүхдүүдийн хувцаслалтанд хэр анхаардаг вэ, яаж хувцасладаг вэ, бага байхад одоо том болоод гээд өөрчлөгдөж байна уу? Танд Carter’s-ийн юу нь таалагддаг вэ?
Хувцас дээр 100% ээж нь анхаарал хандуулдаг. Манай охин бараг төрсөн цагаасаа эхлээд Картерсаас өмссөн байхаа. Хүүхдэд хувцас их чухал өөрт таарсан хөдөлгөөнд эвтэйхэн, өмсөх тусам л улам зөөлрөөд биед нь дасаад байгаам шиг санагддаг. Манай охинд байна уу Картерсд байна уу, манай охинд лав зохихгүй хувцас гэж үгүй эсвэл аав ээжид нь тэгж санагддаг юм болов уу хэхэ. Яаж ийм хөөрхөн хувцас хийдэг байнаа гэмээр ч хувцаснууд байдаг шүү.
- Та хүүхдээ ямар арга барилаар хүмүүжүүлдэг вэ, ингэхдээ ямар ном, зөвлөгөөг таалсан, танд нөлөөлсөн бэ?
Ер нь аль болох Монгол аргаар хүмүүжүүлж төлөвшүүлэхийг хичээдэг, хүүхдээ жаахан байхад нь хүүхэдтэй холбоотой Франц, Япон гээд олон ном эргүүлж харж байсан ч монгол хүүхдэд монгол ном буюу Үрийг хүмүүжүүлэх судар, Эх үрийн судар гэх мэтчилэн монгол ном л хамгийн тохирох юм билээ. Жишээ нь япон хүүхдийг хөл нүцгэн байхыг сургадаг бол монгол хүүхдийг доороос нь дааруулж болохгүй гэж сургадаг. Цаг уур орчин, түүх соёл, ген гээд тэсдээ ондоо ертөнцүүд шүүдээ. Миний байнга сөхөж харах шаардлагатай болдог нэг ном байдаг Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа гээд үүнийг нээх болгонд ямар нэгэн зүйлийг үргэлж сурч байдаг ялангуяа охин үртэй хүмүүс сөхөж харахад харамсахгүй гэж хэлмээр.
Зөв дадал маш чухал юм шиг санагддаг, жишээ нь хоолоо гүйцэт зажлалгүй залгих дадал нь хүүхдийн ирээдүйн эрүүл мэндэд тэр чигт нь хор учруулж байдаг, маш энгийн жижиг дадлууд хүүхдэдээ суулгаснаар ирээдүйд учирч болох том эрсдлийг бид хааж чаддаг. Зоргоор нэхсэн бүхнийг нь биелүүлэх нь тэр зүйлийг үнэгүй болгож өгдөг, харин өөрөө зовж байж хурааж авбал тэр зүйл үнэ цэнтэй болж амьдралын үнэ цэнийн талаар эхний мэдлэг сууж эхэлдэг байх. Бид хориглож чаддаг ч ухааруулж ойлгуулах тал дээр дутаад байгаам шиг санагддаг.
- Ирээдүйд хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ, ямар зан чанар, хандлагыг чухалчилдаг вэ?
Маш олон зүйл хүсмээр байна хэхэ. Хүн бүр л хүүхдээ боловсролтой мундаг хүн болоосой гэж хүсдэг байх гэхдээ миний хувийн бодолд хүмүүжил болон төлөвшилөөс илүү боловсрол үгүй юм шиг санагддаг. Тийм болоод ч тэр үү товчхон хэлэхэд ямар ч нийгэм ирсэн бай шунал, сувдаглал, аархал, атаархал, мунхаглал, хилэгнэлийн хүрдүүд нь битгий гэмтээсэй гэж хүсмээр байна.









.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)











.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)