

Parents сэтгүүлээс шалгаруулсан хүүхдэд зориулсан шилдэг апп-уудыг танилцуулж байна
Тоолж тоймшгүй олон янзын сонголтоос хүүхэддээ тохирсон аппликэйшн (апп) олох хэр хэцүү байдаг вэ? Чанартай, чанаргүй, хэрэгтэй, хэрэггүйгээс гадна хаанаас нь юу гэж хайхаа мэдэхээргүй их сонголт бий болжээ. Бид та бүхэндээ энэ ажлыг хялбарчилж, Америкийн Parents сэтгүүлээс гаргасан шилдэг апп-ний жагсаалтыг хүргэж байна.
Нийт 23 ялагчдыг дараахи үзүүлэлтээр шалгаруулсан болно:Дундуураа рекламгүй, дотроосоо цөөн болон 0 худалдан авалт хийгддэг, сургалтын зорилго нь тодорхой, зугаатай, төлөөлөл сайтай болон бодит амьдрал дээр тоглоход бэрхшээлтэй тоглоомтой. Ялагчдыг тодруулахдаа технологи, боловсролын мэргэжилтнүүдээр хянуулахаас гадна бяцхан туршигч нараар тоглуулж үзсэн юм. Зарим апп нь Монголоос татагдах боломжгүй тул VPN ашиглаж татаарай. Чанар дагаад зарим нь төлбөртэй боловч доор нь үнэгүй богино хувилбарууд нь гарч ирж байгаа. Та бүхэн жагсаалтанд ороогүй өөр санал болгох апп байвал бусадтайгаа комментоор хуваалцаарай.

1.Чадвар суулгахад: Khan Academy Kids
Энэхүү апп нь 2-7 насныханд зориулсан бөгөөд 5 төрлийн өхөөрдөм амьтад таны хүүхдэд тоо тоолох,нэрээ бичих,унших зэрэг олон чадварыг суулгахад туслах болно.
2. 2-5 насныханд: Hungry Caterpillar Play School
Гэдэс өлссөн авгалдай хэмээх хүүхдүүдийн унших дуртай номын гол дүр бяцхан авгалдай таны хүүхдэд тоо болон үсэг зааж өгөх болно.
3.Сургалтын видео: BrainPOP Jr.
Энэхүү апп нь 5-9 насныханд зориулсан бөгөөд алдартай газар,алдартай хүмүүсийн тухай зэрэг 3-5 минутын сонирхолтой видеог үзэх болно.
4. Тоо тоолоход: Moose Math
3-7 насныханд зориулсан математикийн анхан шатны мэдэгдэхүүн олгох апп
5. Хэлбэр дүрс сурахад: Little 10 Robot: Goodness Shapes
Хэлбэр дүрсээр нь ижилсүүлэх,ялгах,нэрлэх зэрэг сонирхолтой аргаар хүүхдэд хэлбэр дүрсийн тухай ойлголтыг өгөх болно. Энэ апп нь 2-4насныханд зориулагдсан.
6.Тооны факт: Number Run
6-с дээш насныханд зориулсан үе шат бүхий тоглоомон апп юм. Temple Run тоглоом шиг гол дүрийн баатар бартаатай замаар гүйх бөгөөд замдаа таарсан тоонуудын бодсоноор цааш явах зам нээгдэнэ. Үе шат ахих тусам бодох тоо хүндэрнэ.
7.Логих сэтгэлгээ хөгжүүлэх : Dragonbox Numbers
4-8 насныханд зориулсан энэхүү апп нь тооны тусламжтайгаар puzzle эвлүүлдэг бөгөөд 350д үе шаттай учраас таны хүүхдийг уйдаахгүй.
8. Цаг сурахад: Tic Toc Time
6-10 насныханд цаг сурахад туслах апп
9.Уншиж сурахад: Read Along by Google
5-с дээш насныханд Англи,Франц,Хятад,Испани гэх мэт олон хэлээр уншиж сурахад тусална.

10.Үсэглэж сурахад: Montessori Crosswords for Kids
4-8 насны анхлан уншиж сурч байгаа хүүхдүүдэд зориулсан апп
11.Үлгэр: Audible
Бүх насны хүүхдүүдэд зориулсан үлгэр уншиж өгдөг апп. Таны хүүхэд англи хэл сурч байгаа бол хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд туслах болно.
12.Цахим ном: Epic!
40000 гаруй сонирхолтой номын сонголтууд энд байгаа!
13.Зохион бичлэг: Write About This
7-с дээш насныханд зориулсан бичихэд туслах апп. Хоол,урлаг,мэдрэмж гэх мэт 100-д төрлийн категориуд багтсан.
14.Америкийн газар зүй: Stack the States
15.Газрын зураг: Barefoot World Atlas
4-с дээш насны хүүхдүүддээ энэхүү апп-г татан дэлхийн газрын зургийг тайлбарлаж өгөөрэй.
16. Америкийн ерөнхийлөгчид: Presidents vs. Aliens
17.Анхан шатны кодчилолд: ScratchJr
Энэхүү апп нь таны хүүхдэд анхан шатны кодчилолын тухай мэдлэгийг өгнө.
18.Шинжлэх ухаантай танилцахад: PBS Kids Play and Learn Science
2-8 насныханд зориулсан виртуал шинжлэх ухааны туршилтуудын талаар эндээс үзээрэй.

19.Амьтадтай танилцахад: Peekaboo Barn
1-3 насны багачуудад зориулсан өхөөрдөм график,дуу хоолой бүхий амьтадыг танилцуулах апп
20.Сансар огторгуйтай танилцахад: What's in Space?
4-10 насны хүүхдүүдэд зориулсан сансар огторгуйн талаар олон төрлийн мэдээлэл бүхий сонирхолтой апп
21. Байгальд аялахад: Seek by iNaturalist
Байгальд аялж явахад таарсан мэдэхгүй цэцэг,навч,шувуу,цох зэргээ зургийг нь аваад iNaturalist-с хайгаарай. Байгаль,ан амьтад, ургамал,шавьжны талаар олон сонирхолтой мэдлэгийг таньд өгөх болно.
22.Хөгжмийн анхан шатны мэдлэгт: Mazaam
4-6 насныханд зориулсан хөгжмийн анхан шатны мэдлэг олгох апп
23.Хөгжмийн зэмсэгтэй танилцахад: Melody Jams
Өөрсдийн хүссэн мангасаа сонгоод хүссэн хөгжмөө тоглуулаарай. 3-6 насныханд зориулсан апп.









.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)











.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)